
Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамжийн дагуу худалдааны газруудад кремтэй бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг ил задгай худалдаалж байсан байна.
Иймд иргэд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хаяг шошгоны мэдээллийг сайтар шалгаж байхыг сэрэмжлүүлжээ.
Ил задгай худалдаалж буй кремтэй бүтээгдэхүүнээс болгоомжил | ||
Үзсэн: 1701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.