
АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд баталгаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчлэхээс сэргийлэх зорилгоор үйлчилгээ үзүүлэх эрх авсан аж ахуй нэгж, байгууллагын бараа, бүтээгдэхүүнд “ASEM tag” наалтыг хэрэглэх тухай Нийслэлийн Засаг даргын А/296 тоот захирамж гарлаа.
Хүнсний бүтээгдэхүүн дээр тусгай наалт байрлуулснаар чанарын шаардлага хангасан эсэхийг хэрэглэгч болон бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгж өөрсдөө богино хугацаанд шалгах боломж бүрдэх юм. Уг наалт нь нано технологид суурилсан, хүний биеийн дулаан, гэрлийн хувирлаар бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо онцлогтой.
Хоол, хүнс, ундаа, зоогоор үйлчлэх эрх авсан аж ахуйн нэгж байгууллага, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх иргэн, аж ахуйн нэгж нь “ASEM tag” наалтыг хэрэглэх эсэхээ сайн дурын үндсэн дээр шийдвэрлэх аж.
“ASEM tag” наалтыг хэрэглэх сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагуудад “Монголын аюулгүй ажиллагаа эрүүл ахуй байгаль орчны нийгэмлэг” Төрийн бус байгууллагаар дамжуулан сургалт явуулахаар төлөвлөж байна.
“ASEM tag” наалтыг хэрэглэх захирамж гарлаа | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.