
Европ, ОХУ-ын сансрын агентлагуудын Ангараг гараг руу судалгааны робот илгээх тов хойшилжээ. Энэ роботыг Орос, Европын агентлагуудын хамтарсан “ЭксоМарс” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд хөөргөхөөр төлөвлөж байсан. Гэхдээ төлөвлөгөө хоёр жилээр хойшлогдсон болохыг сая зарласан байна.
Энэ нь роботын техник хангамжийг 2018 он гэхэд бүрэн дуусгаж амжихгүй байж магад гэх болгоомжлолоос үүдэлтэй юм байна. Улаан нүдэн гарагт амьдрал оршин буй эсэхийг тогтоох зорилготойгоор дээрх роботыг бүтээж байгаа. Эрдэмтдийн тайлбарласнаар тус робот Ангараг гарагийн гадаргуугаас доош хоёр метр хүртэл гүнийг ухаж, судлах чадвартай юм. Улаан нүдэн гараг руу судалгааны төхөөрөмж илгээх цонх үе хоёр жил хоёр сар тутамд нэг гардаг байна. Энэ цонх үеэс шалтгаалан судалгааны робот Ангараг руу илгээх ажлыг хоёр жил хойшлуулахаас аргагүйд хүрчээ.
"ЭкзоМарс" хөтөлбөрийн хүрээнд Улаан нүдэн гарагийн агаар мандлыг судлах хиймэл дагуулыг өнгөрсөн гуравдугаар сард амжилттай хөөргөсөн. Тус хиймэл дагуул ирэх аравдугаар сар гэхэд Ангараг гарагт хүрч очно гэж эрдэмтэд тооцоолж байгаа юм. Энэ судалгаа Улаан нүдэн гарагт амьдрал бий эсэхийг тогтоох зорилгоор сүүлийн 40 гаруй жилийн дотор хийж байгаа анхны судалгаа юм байна. Иймээс дээрх судалгааг сансар судлалын салбарт томоохон ач холбогдолтой гэдгийг эрдэмтэд хэлж байна.
Ангараг гараг руу судалгааны робот илгээх товыг хойшлуулав | ||
Үзсэн: 1447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.