
“Чингэлтэй дүүргийн 61-р дунд сургуулийн 3г ангийн 14 сурагчид хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ” гэсэн мэдээллийн дагуу НМХГ-аас тандалт, хяналт хийжээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр тус сургуулийн 1-р ээлжинд хичээллэдаг 1-3 дугаар ангийн 6 бүлгийн 202 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсанаас 3г ангийн 14 сурагчид 20-30 минутын дараагаас дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, халуурах шинж тэмдгүүд илэрч ХӨСҮТ-д хүргэгдсэн тухай бид мэдээлсэн. ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт 4 сурагч хэвтэж, 10 хүүхдэд нь гэрээр зөвлөгөө өгч явуулсан бөгөөд, бусад ангийн сурагчдад дээрх шинж тэмдэг илрээгүй, хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа аж.
Тус сургууль нь сургуулийн өргөтгөлийн зориулалтаар баригдсан байранд сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цайны газаргүй тул 1-5 дугаар ангийн 18 бүлгийн 610 сурагчид “Үдийн цай” хөтөлбөрийг “Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-тай гэрээ байгуулан, үйлдвэрээс өдөр тутамд нь нийлүүлж, хэрэгжүүлж байжээ. Тиймээс 3-ны өдөр “Үдийн цай”-ны бүтээгдэхүүнд нийлүүлсэн “Айплмүүн” ХХК-ийн жимст боов, “Хаан сүү” ХХК-ийн жимсний жүүс, нэг удаагийн соруул, сургуулийн хэрэглээний ус, мөн үйлдвэрүүдийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-т шинжлүүлэхээр хүргүүлсэн байна. Одоогоор “Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-иудын хүнсний үйлдвэрүүдэд НМХГ, ХӨСҮТ хамтран тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний хариуг эцэслэн гартал эдгээр үйлдвэрүүдээс Үдийн цайны нийлүүлэлтийг түр хугацаагаар зогсоогоод байна.
Хүүхдүүдийг хордуулсан “Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-иудын бүтээгдэхүүн нийлүүлэлтийг зогсоожээ | ||
Үзсэн: 1589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.