Шууд Chart

Австралийн хөдөө, орон нутгийн иргэдэд туслах аян амжилттай боллоо

2016-05-05 16:38:03

Австрали нь өндөр хөгжилтэй орнуудын нэг боловч манай орны нэгэн адил өргөн уудам нутагтай тул хөдөө орон нутгийн ард иргэд зарим тохиолдолд  шаардлагатай хувцас хэрэглэл, эд зүйлсээ авч чадахгүй байх нь элбэг байдаг байна. Тиймээс хүн ам шигүү суурьшсан хот суурин газар амьдардаг хэсэг хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан өөрт хэрэггүй эд зүйлсээ хөдөөгийн иргэддээ хандивлах аян зохион байгуулжээ.

Эхэндээ хүмүүс уг аянд төдийлэн сайн оролцоогүй ч өнгөрсөн гуравдугаар сард хотын иргэдийн барагтай л бол өмсөхгүй хуучин муу хувцасыг орон нутгийнхан хэрхэн баярлан авч байгааг харуулсан бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан нь маш олон хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлж, тусламжийн аянд гараа сунгагдчдын тоо огцом өссөн гэнэ. Иргэдээс ирсэн эд зүйлсийг орон нутагт хүргэхэд зохих зардал гарах тул зохион байгуулагчид энэ зардлыг олохын тулд тусламжаар ирсэн эд зүйлсээс хамгийн сайныг нь сонгон авч орон нутагт дэлгүүр нээхээр шийдсэн байна.

Эдгээр дэлгүүрт дэлхийн алдарт брэндүүдийн цүнх хувцас, эд зүйлс, цахилгаан бараанууд хэний ч төсөөлөөгүй үнээр зарагдаж байгаа нь маш олон хүний талархалыг хүлээгээд байгаа юм. Орон нутгийн ард иргэд сэтгүүлчдэд хэлэхдээ энэ аяныг зохиогдохоос тэд шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ олж авахын тулд 2000-3500 км замыг туулах хэрэг гардаг байсныг онцлоод, хөрөнгө мөнгөний боломж хомс тул хүссэн бараа бүтээгдэхүүнээ тэр бүр авч чаддаггүй байснаа уламжилжээ. Одоо харин ойрхон газраас хямд үнээр хэрэгцээгээ хангах боломжтой болсон тул тэдэнд тусласан нийт хүмүүст талархал илэрхийлжээ. Хэн нэгэнд хэрэггүй эд зүйл, зарим хүнд эрдэнэ байдаг тул тусламжийн гараа бусдад сунгахыг уг аяныг зохион байгуулагчид дэлхий даяар уриаллаа.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Австралийн хөдөө, орон нутгийн иргэдэд туслах аян амжилттай боллоо  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй