
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр "Барс" захын арын авто машины зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн хувцаснаас зулгааж, биед нь халдсан эмэгтэйн зураг олон нийтийн хэрэгслээр тараад байсан. Тэгвэл үүнд Цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.
Тайлбарт "Дэд ахлагч н.Батсуурийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлэн, биед нь халдсан "М"-ийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээр 14 хоног баривчлах шийтгэл оногдуулсан" гэжээ.
Цагдаагийн биед халдсан иргэнийг 14 хоног баривчилна | ||
Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.