
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг Оростой хил залгаа өөрсдийн цэргийн баазуудаа 4 мянган цэргийн албан хаагчаар хүч нэмэгдүүлж болзошгүй гэдгээ зарлаад удаагүй байхад Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэдний энэ үйлдэлд хариу мэдэгдэл гаргалаа. Оросын тал НАТО-гийн гишүүн орнуудтай хиллэдэг бүс нутгийн цэргийн албан хаагчдынхаа тоог 4 дивизээр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Батлан хамгаалахын сайд Сергэй Шойгугын мэдээлж байгаагаар НАТО Оростой хиллэдэг баазынхаа цэргийн тоог нэмэгдүүлж, хил дагуу бүс нутаг цэргийн хээрийн сургууль хийж эхэлсэн нь тэднийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Түүнчлэн НАТО-гийн гишүүн оронуудтай хиллэдэг бүсийг 30 мянган цэргийн албан хаагчаар нэмэгдүүлэх энэ том төслийг 2 жилийн дотор хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.
Европын тив Оросын харилцаа сайнгүй байгаа өнөө үед хоёр тал хил дээрх цэргийн хүчээ нэмэгдүүлэх нь нөхцөл байдлыг улам бүр хурцатгах үндэслэл болж магадгүйг судлаачид онцоллоо. НАТО-гийн хувьд эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа бөгөөд ирэх долоодугаар сард Варшавт болох гишүүн орнуудын хуралдаанаар энэ асуудал бүрэн шийдэгдэх болно. Оросын тал энэ хуралдаанаас гарах шийдвэрийг харгалзан үзэж өөрийн төслийг хэрэгжүүлэх үгүйгээ шийдэж магадгүй болохыг цэргийн шинжээчид сануулсан байна.
ОХУ НАТО-гийн гишүүн орнуудтай хиллэдэг бүс нутаг дахь цэргийн хүчээ нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 3742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.