Шууд Chart

Герман улсад ирээдүйн тоног төхөөрмжийн үзэсгэлэн худалдаа боллоо

2016-05-06 16:37:46

Герман улсын Берлин хотод шинэ тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг сонирхсоноор цахим бодит орчны технологийг хүн төрөлхтөн ирээдүйд өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглах талаар бүрэн дүүрэн төсөөлөлтэй болно гэж зохион байгуулагчид нь хэлж байна.

Энд тавигдсан олон бүтээл худалдаанд огт гараагүй туршилтын шатанд байгаа загварууд гэдэгтэй энэ нь холбоотой юм. Гэрэл зургийн салбарын шинэ дүр төрхийг ч энэ үзэсгэлэнгээс олж харж болохоор байна. Цаашид бүх гэрэл зураг 3 хэмжээстэйгээр хэвлэгддэг болох гарцыг мэргэжилтнүүд нээжээ. Зургийн аппарат, гар утсаар авсан зургаа компьютерт оруулж тусгай программд уншуулсанаар 3 хэмжээст шилжүүлэх ч боломж бүрдсэн байна. Одоогоор энэ программ туршилтын шатандаа яваа.

Гэхдээ тун удахгүй ердийн амьдралын салшгүй нэг хэсэг болно гэдэгт зохион бүтээгчид нь итгэлтэй байгаа юм. Берлиний үзэсгэлэнг зохион байгуулагчид цахим тоглоом сонирхогчдыг үзэсгэлэнг заавал ирж сонирхохыг урьж байна. Учир нь энэ үзэсгэлэнд тусгай нүдний шил, хувцас хэрэгслээр тоноглосон бодит мэт орчинд үнэ төлбөргүйгээр тоглох боломжийг олгож байгаа юм.

Мөн үзэсгэлэнгийн бас нэг онцлог нь ухаалаг гар утас хүний хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон өнөө үед хамгийн сүүлийн үеийн программуудыг гар утсандаа үнэгүй суулгуулж авах бололцоог олгож байна. Үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Герман улсад ирээдүйн тоног төхөөрмжийн үзэсгэлэн худалдаа боллоо  
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй