Шууд Chart

Дэлхийд дроны уралдаан амжилттай хөгжиж байна

2016-05-07 12:21:36

Уралдааны спортыг сонирхогч хүмүүст дуулгах нэг сайхан мэдээ байгаа нь дэлхий дээр шинэ төрлийн уралдааны спорт тун богино хугацаанд газар аван хөгжиж байна. Урьд нь цэргийн болон телевиз, урлагийн салбарт өргөн ашиглагддаг байсан дроны уралдаан дэлхийд хурдацтай хөгжиж байгаа болохыг Ассошиэйтед Пресс агентлаг уламжиллаа. Одоо Дроны уралдааныг үзэж сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд шагналын сан нь зургаан оронтой тоогоор хэмжигдэж байгаа нь тэмцээнд оролцогчдын тоо өсөх нэг том шалтгаан болж байна.

Шинэ спортын хувьд нисгэгчид зориулалтын нүдний шил өмсөж, өөрсдийн дроноо алсаас удирдаж оролцдог тул бусад уралдааны спортын адил тамирчны эрүүл мэндэд хортой зүйл огт байдаггүй. Гэхдээ тамирчдад аюулгүй байна гэдэг нь энэ төрлийн спорт сонирхолгүй гэсэн үг огт биш болохыг оролцогчид цохон тэмдэглэлээ. Тусгай нүдний шил зүүн өндөр хурдаар уралдан нисэх нь өөрөө нисч буй мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Түүнээс гадна уралдаанд оролцогчид өөрсдийн дроноо сайжруулахын тулд бүх төрлийн арга техник, тусгай эд анги ашиглахыг зөвшөөрдөг нь тэдний техник сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг юм байна.

Өнгөрсөн 3 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод болсон Дроны уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар 15 настай Английн иргэн Люк Баннистер тодорч 250 мянган америк долларын шагнал хүртсэн нь энэ төрлийн спортод нас хүйс харгалзахгүй оролцож болдгийн нэг том жишээ болсон байна. Удахгүй энэ шинэ төрлийн уралдааны азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сонирхсон бүх хүн оролцох боломжтой юм.      

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхийд дроны уралдаан амжилттай хөгжиж байна  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй