
ОХУ-ын ард түмэн Дэлхийн 2-р дайны түүхт ялалтын 71 жилийн ойн баяраа тэмдэглэхэд 2 хоног үлдээд байна. Жил бүрийн тавдугаар сарын 9-нд энэ баяр тохиох үеэр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд ёслолын сүрт жагсаал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ оны сүрт жагсаалын сургуулилт Москва хотноо өрнөж байгаа талаар Ассошиэйтед Пресс агентлаг уламжилж байна.
Ирэх даваа гарагийн цэргийн сүрт жагсаалд ОХУ-ын цэрэг батлан хамгаалахын сүр хүчийг илтгэх учиртай танк, байлдааны хуягт хэрэгслүүд Улаан талбайд өнгөрсөн сарын 28-наас эхлэн шөнийн цагийн сургуулилтад оролцож байгаа юм. Тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалд Зөвлөлтийн үед ашиглагдаж байсан байлдааны танк, зэвсэг хэрэгсэл, Миг-29, Су-27 байлдааны нисэх онгоцууд, ОХУ-ын орчин үеийн цэрэг батлан хамгаалахын тоног төхөөрөмж, тэдгээрийн дунд тив алгасагч “Ярс” баллистик пуужин оролцоно хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Сирийн засгийн газрын байр суурийг бэхжүүлэхэд томоохон түлхэц үзүүлсэн Сири дэх ОХУ-ын Хмеймим цэргийн баазад мөн ялалтын баярт зориулсан сүрт жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Энэ сүрт жагсаалд БТР-82 хуягт танк, 120 миллиметрийн гаубица их буу болон байлдааны бусад зэвсэг төхөөрөмж оролцох юм байна.
Москвад Ялалтын баярын сүрт жагсаалын бэлтгэл үргэлжилж байна | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.