Шууд Chart

Афганистанд зам тээврийн ослын улмаас 37 хүн амь үрэгдлээ

2016-05-09 16:51:50

Афганистан улсад автозамын ноцтой осол гарч, олон арван хүн амь үрэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2 автобус, 1 шатахуун тээвэрлэгч машин хурдны зам дээр явахдаа мөргөлдсөн бөгөөд үүний улмаас 73 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн гэмтэж шархаджээ. Осол Афганистаны нийслэл Кабул хотыг тус улсын хоёр дахь том хот болох Кандагартай холбосон томоохон хурдны замд гарсан байна.

Афганистан улсын автозамууд засвар арчилгаа муутайгаас үүдэн зам тээврийн осол тус улсад харьцангуй их гардаг талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мөн жолооч нар хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг зөрчих явдал ч түгээмэл байдаг нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болдог байна. Энэ удаад ч автобусны жолооч хурд хэтрүүлэн явснаас осол гарсан гэдгийг орон нутгийн замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Кабулаас Кандагар хотын чиглэлд 125 зорчигч тээвэрлэж явсан хоёр автобус эсрэг урсгалаар нь зөрж байсан шатахуун тээвэрлэгч машинтай дараалан мөргөлдсөн байна. Осолд өртсөн тээврийн хэрэгслүүдэд гал авалцсанаас үүдэн олон хүний амь нас хохирсон мэдээ байгаа юм. Афганистаны арми ослын газарт шуурхай хүрэлцэн очиж, орон нутгийн иргэдийн туслалцаатайгаар зарим зорчигчийг аварч чадсан ч, амьд гарсан хүмүүсээс олонх нь ихээхэн түлэгдэж гэмтсэн, биеийн байдал нь хүнд байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Афганистанд зам тээврийн ослын улмаас 37 хүн амь үрэгдлээ  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй