
Өчигдөр өглөө Хятадын өмнөд хэсэгт хөрсний гулгалт үүсч, 41 хүн ор сураггүй болсон талаар тус улсын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлж байна. Фужянь муийн Саньмин хотод орсон ширүүн аадар борооны улмаас орон нутгийн цагаар 5 цагийн орчимд хөрсний гулгалт үүсчээ. Үүний улмаас усан цахилгаан станцын барилгын ажил өрнөж байсан газар дахь ажилчдын дотуур байр, албан ажлын байр зэрэг хөрсний нурангид дарагдсан байна.
Синьхуа агентлаг ор сураггүй хүмүүсийн тоог анх 34 гэж мэдээлж байсан бол, сүүлд ирсэн мэдээгээр энэ тоо 41 болж өссөн байна. Одоогоор гэмтэж бэртсэн 7 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Барилгын ажил явагдаж байсан газар хөрсний нурангид өртөх эрсдэл өндөртэй уулархаг бүс нутагт оршдог байна. Цагдаа нарын мэдээлснээр гамшгийн газарт ажиллаж байгаа аврах ангийнхан хангалттай машин механизм дутмагаас нурангийг зайлуулах, ор сураггүй байгаа хүмүүсийг эрж хайх ажил удааширч байгаа юм байна.
Хятадын дарга Си Зиньпин сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх ажлаа эрчимжүүлэхийг орон нутгийн захиргаанд үүрэгджээ. Цаг уурын албаныхны мэдээлснээр Хятадын өмнөд бүс нутгаар өнөөдөр ширүүн аадар үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймээс дахин хөрсний гулгалт үүсч магадгүй тул сонор сэрэмжтэй тус бүс нутгаар оршин суудаг иргэдэд албаныхан анхаарууллаа.
Хөрсний гулгалтын улмаас 41 хүн ор сураггүй болжээ | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.