Шууд Chart

Барилга байшингуудын 20 гаруй хувь нь түймэрт сүйджээ

2016-05-10 08:22:17

Канадын Альберта муж дахь Форт МакМюррей хотод гарсан гал түймрийн улмаас хотын барилга байшингуудын 20 орчим хувь нь сүйдсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Нөхцөл байдлаас үзэхэд хотыг сэргээн босгож, өмнөх төрхөнд нь оруулахад олон жил шаардагдаж магадгүй болжээ. Форт МакМюррей хотын 100 мянга гаруй оршин суугч нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдаад байгаа юм. Өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад амралтын өдрүүдээр галын тархах эрч саарч байгаа аж.

Одоогоор түймэр 161 мянган га талбайг дамнан асаж байгаа юм. Түймрийн тархалт удааширч байгаа ч хангалттай хэмжээний хур тунадас уналгүй, халуун хуурай цаг агаар үргэлжилсэн нөхцөлд түймрийг бүрэн унтраахад хэдэн сарын хугацаа ч шаардагдаж магадгүйг холбогдох албаныхан анхаарууллаа. Гал түймрийн улмаас хүний амь нас хохироогүй, гэхдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үеэр зам тээврийн ослоор 2 хүн нас баржээ.

Форт МакМюррей хот нь Канадын газрын тос олборлох гол бүс нутагт тооцогддог бөгөөд газрын тосны нөөцийн хэмжээгээр дэлхийд 3-рт жагсдаг байна. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа болон бусад онц байдлын арга хэмжээнээс үүдэн наад зах нь 10 байгууламж газрын тос олборлолтоо зогсоосон нь Канадын зах зээл дэх газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг тал хувиар буюу өдөрт 1 сая баррелиар бууруулсан байна. Үүнтэй холбогдуулан Монтреалийн банк Канадын эдийн засгийн 2-р улирлын өсөлтийн таамгаа 1.5 хувиас 0 хувь болгон бууруулжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Барилга байшингуудын 20 гаруй хувь нь түймэрт сүйджээ  
Үзсэн: 3499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2016-05-10 09:12
Канад байшин гээд сурталчилаад байсан.Галд тэсвэргүй шатамхай юм биш үү.

Бидэнтэй нэгдээрэй