Шууд Chart

МХЕГ-ын дарга ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзав

2016-05-10 10:52:02

ӨМӨЗО-ны Бугат хотын орлогч дарга Лю Жи албаны бусад хүмүүсийн хамт МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар ярилцлаа. Бугат хотын орлогч дарга ЛюЖи хэлэхдээ “ӨМӨЗО-ны хувьд Монгол Улсын баруун бүсийн аймгаас Гашуун сухайт-Ганц модны боомтоор мах махан бүтээгдэхүүнийг экспортлохоор болсон. Харин одоо Ханги-Мандалын боомтоор Дорноговь аймгаас мах махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй байна. Тиймээс танай МХЕГ-аас бидний саналыг дэмжин ажиллахыг хүсч байна” гэсэн юм.

Харин МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж уулзалтын үеэр “ӨМӨЗО-ны Бугат хотын албаны хүмүүс ирж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярьж байгаад таатай байна. Хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар танай хотын удирдлагууд санаачлагатай ажиллаж байгаад бид бүхэн баяртай байна. МХЕГ-ын хувьд БНХАУ-ын талаас Дорноговь аймагт ирж судлагаа хийгээд, мах, махан бүтээгдэхүүн гаргаж болно гэсэн шийдвэр гаргах юм бол бидэнд татгалзах зүйл байхгүй. Та бүхнийг дэмжин ажиллахад бэлэн” гэдгийг онцлон тэмдэглэлээ.


МХЕГ-ын дарга ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзав  
Үзсэн: 886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй