Шууд Chart

Бразилийн Сенат Руссеффийг огцруулах тухай санал хураалтаа товлосон ёсоор зохион байгуулна

2016-05-10 11:36:17

Бразилын ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах эсэх тухай санал хураалт тус улсын конгрессийн дээд танхим сенатад товлосон ёсоор зохион байгуулагдахаар болж байна. Бразилын конгрессийн доод танхимд болсон санал хураалтын үр дүнг тус танхимын даргын үүрэг гүйцэтгэгчээр өнгөрсөн 7 хоногт томилогдсон Валдир Маранхао хүчингүй болгосон нь Сенатын санал хураалт хойшлоход хүргэж магадгүй гэж олон улсын шинжээчид үзэж байсан юм.

Гэвч Валдир Маранхаогийн шийдвэрийг үл харгалзан, Руссеффийг огцруулах асуудлаар Сенатад санал хураалт явуулна гэдгээ тус улсын Сенатын дарга Рейнан Калхейрос мэдэгдлээ. Руссеффийг огцруулахад гол үүрэгтэй оролцож байсан Бразилын доод танхимын дарга Флавио Дино өнгөрсөн 7 хоногт авлига, хээл хахуулийн эсрэг хэргээр шалгагдаж, үүрэгт ажлаасаа түр огцорсон.

Түүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Валдир Маранхао нь Руссеффийн талыг баримтлагч улс төрч юм. Валдир Маранхао Руссеффийг огцруулах асуудлаар өнгөрсөн сард явагдсан санал хураалтын үеэр хурлын горимд зөрчил гарсан учраас санал хураалтын үр дүнг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна.

Гэхдээ түүний шийдвэрийг үл харгалзан Бразилын сенат Руссеффийг огцруулах асуудлыг дэмжсэн нөхцөлд, Руссефф ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа 6 хүртэлх сар түр огцорч, энэ хугацаанд дэд ерөнхийлөгч Мишель Темер ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоно.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Бразилийн Сенат Руссеффийг огцруулах тухай санал хураалтаа товлосон ёсоор зохион байгуулна  
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй