
Хүнсний бордоо болгон ашигладаг эсвэл хаягдал болдог алим, улаан лоолийн хальс үр дүнтэй ус цэвэршүүлэгч, тэр бүү хэл хүнд металл, пестицидийн бохирдлыг шүүж цэвэрлэх чадвартай болохыг Сингапурын их сургуульд хийсэн судалгаа баталжээ. Судалгааны багийн дарга Рамакришна Маллампати найман ширхэг улаан лоолийн хальс нэг цагийн дотор нэг литр усан дахь хүнд металлын ионыг устгаж байгааг илрүүлсэн аж.
Дэлхий дээрх улаан лоолийн гуравны нэгийг дахин боловсруулсан бүтээгдэхүүний хувиар ашигладаг тул хаягдал их гардаг байна. Хөрсний ус нь ч хортой байдаг хөгжиж буй зарим улсад энэхүү технологи чухал үүрэг гүйцэтгэх юм. Ус цэвэршүүлэх уламжлалт арга технологи хэт үнэтэйгээс болоод цэвэр ус хэрэглэж чаддаггүй ядуу буурай орны 800 сая хүн энэ аргыг хэрэглэх боломжтой хэмээн Маллампати үзжээ.
Улаан лоолиор ус цэвэршүүлнэ | ||
Үзсэн: 1754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.