Шууд Chart

Нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурна

2016-05-11 15:40:51

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2016 оны 5-р сарын 11-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 17 цагт 1 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.

15 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийгшил 95 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны тавдугаар сарын 11-ний 21 цагаас тавдугаар сарын 12-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруунаас секундэд 7-12 метр.  Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 13-наас тавдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 15-наас ихэнх нутгаар дулаарна.


Нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурна  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй