
“Рио-2016” зуны олимп, паралимпийн наадам эхлэхэд 3 сар хүрэхгүйн хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдуулан олимпид оролцох тамирчид, дасгалжуулагчид болон бусад ажилчид нийлсэн 18 мянга гаруй хүнд санал болгох хоолны цэсийг бэлтгэх, цэсэнд орсон хоолнуудын амт чанарыг шалгах ажил үргэлжилж байна. Орон орны баг тамирчдад 5 төрлийн багц хоолноос санал болгох аж. Эдгээрт мэдээж энэ удаагийн олимпийг зохион байгуулагч Бразил улсын үндэсний зоог нэг багц болон орж байна.
Мөн Ази хоол тусдаа багц болсноос гадна нэг багцад паста, пицца болон олон улсад нийтлэг байдаг зоогууд багтсан бол, исламын шашинтнуудад халал аргаар бэлтгэсэн мах бүхий 4 дэх багц зоогийг зориулах бол 5 дахь багц нь иудейн шашинтнуудын баримталдаг ёс жаягт нийцсэн байгаа юм. Наймдугаар сарын 5-нд зуны олимпийн ээлжит наадам нээхээс өмнө “Рио-2016”-гийн тамирчдын хоолыг хариуцаж байгаа Марселло Кордейро болон түүний хамтран зүтгэгчид 20 орчим удаа хоолны цэсэнд багтсан зоогуудад амталгаа явуулах юм.
Риогийн олимпийн үеэр зоогуудыг бэлтгэх дийлэнх хүнсний бүтээгдэхүүнийг Бразил улс дотоодоосоо хангаж, харин кимчи, ногоон сонгино, болон зарим хүнсний ногоог импортлох юм байна. Бразилд ургадаг жимснүүдтэй танил биш тамирчид Кешью, Асаи, Карамбола зэрэг модны жимс болон маракуйя зэрэг нийт 40 төрлийн халуун орны жимс зооглох боломж мөн олдох юм. Тамирчдын хотхон хамгийн өндөр ачаалалтай үедээ өдөрт 210 мянган кг хүнсний бүтээгдэхүүн ашиглан 60 мянган таваг хоол бэлтгэх тооцоо байна. Эдгээр хоолыг байгальд хурдан задардаг материалаар хийсэн тавганд олгоно. Риогийн олимпийн тамирчдын хотхонд 23 мянган шоо дөрвөлжин метр талбайтай хооллох майхан байрлах юм. Энэ майхангийн 9 мянган шоо дөрвөлжин метр талбайд гал тогоо ажиллах гэнэ.
“Рио-2016”-д оролцох тамирчдад таван төрлийн багц хоолоор үйлчилнэ | ||
Үзсэн: 1378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.