
БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын долоодугаар их хурал өндөрлөөд гурав хонож байна. Энэ их хурлын үеэр Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилт явуулж магадгүй гэж БНСУ, Япон болгоомжилж байсан юм. Тэгвэл Умард Солонгост сүүлийн 36 жилд анх удаа зохион байгуулагдсан Хөдөлмөрийн намын энэ удаагийн их хурлаар хөрш орнуудынх нь таамаглаж байсанчлан Пхеньян ямар нэг өдөөн хатгасан үйлдэл хийсэнгүй.
Иймээс Японы Засгийн газар Умард Солонгосоос ирж яваа пуужинг амдан устгах тухай тушаалаа цуцалсан байна. Та бүхэнд сануулахад, өнгөрсөн гуравдугаар сард Умард Солонгос удаа дараалан пуужингийн туршилт явуулж байгааг харгалзан Японы Засгийн газар өөрийгөө хамгаалах хүчинд Умардын зүгээс ирж яваа ямарваа пуужинг нэн даруй амдан устгах үүрэг өгсөн байна.
Энэ хүрээнд Японы өөрийгөө хамгаалах хүчин пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Ижис” систем, газар-агаар ангиллын пуужин амдан устгагч ПиЭйСи-3 системийг бэлэн байдалд оруулсан юм. Сая Японы Засгийн газрын тушаал цуцлагдсанаар эдгээр системийг эргүүлэн татахаар болж байна.
БНАСАУ-аас ирж яваа пуужинг амдан устгах тухай тушаалаа цуцлав | ||
Үзсэн: 3026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.