
Сүүлийн жилүүдэд манай улсад эзэнгүй буюу золбин муур, нохойн тоо толгой хурдтай өсөж байна. Эдгээр амьтад ямар ч хараа хяналтгүй учраас халдварт өвчин тараах, байгаль орчныг бохирдуулах, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. ХААИС-ийн “Мал эмнэлэгийн сургууль”-ийн эрдэмтэд энэ асуудал дээр үндэслэн “Нохой, муурны нөхөн үржихүйг мэс заслын аргаар хязгаарлах боломж” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Тэд өнгөрсөн онд Орхон аймагт ажилласан. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагын тэжээж байгаа нохой, муурыг бүртгэлжүүлж, эм нохойн сав авах, эр нохойг битүү аргаар хөнгөлөх, золбин нохой, муурыг устгах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Нохойг битүү аргаар хөнгөлөх арга нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, цаг хугацаа шаардахгүй, аль ч улиралд хэрэгжүүлэх боломжтойгоороо давуу талтай юм.
Нохойн шүлс, салс, ялгадсаар дамжин маш олон төрлийн өвчин эмгэг хүнд халдварладаг бөгөөд сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр нохойноос гаралтай халдварт өвчин эмгэгээр өвчилсөн хүний тоо өссөн үзүүлэлт гарчээ. Хотын тохижилт үйлчилгээний газраас жил бүр тэнэмэл нохой, муурыг устгадаг ч золбин нохой, муурны тоо өссөөр байгаа юм.
Бид ХААИС-ийн эрдэмтдийн боловсруулсан “Нохой, муурны нөхөн үржихүйг мэс заслын аргаар хязгаарлах боломж” төслийг орон даяар хэрэгжүүлснээр мал эмнэлэг, эрүүл ахуйн салбарт золбин нохой, муурны үзүүлж байгаа нөлөөллийг багасгах, тэдний үржлийг хянаж зогсоосноор иргэдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлж, мал амьтдын инновацийг бий болгох юм.
Дэлгэрэнгүйг “Мэдлэг инноваци баялаг” нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.
“Нохой, муурны нөхөн үржихүйг мэс заслын аргаар хязгаарлах боломж” төсөл | ||
Үзсэн: 10802 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.