
Өчигдөр Бразил улсын парламентын дээд танхим Сенат 20 гаруй цаг үргэлжилсэн ширүүн мэтгэлцээний эцэст тус улсын ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах эсэх тухай асуудлаар санал хураалаа. Нийт 77 гишүүн оролцсон энэ санал хураалтад 55 гишүүн Руссеффийг огцруулахыг дэмжсэн бол, 22 нь эсрэг санал хураалгасан байна. Ингэснээр “Рио-2016” зуны олимп, паралимпын наадмын зохион байгуулагч Бразил улсад улс төрийн хямрал улам гүнзгийрч, Дилма Руссефф албан тушаалаасаа нь 180 хоногийн хугацаатай түр огцорч байна.
Энэ хугацаанд Руссеффийн шүүх хурал явагдаж, түүнийг төсвийн тухай хууль зөрчсөн буруутай эсэхийг тогтоох юм. Харин түүний оронд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Мишель Темер ирэх зуны олимп зохион байгуулагдах үеэр Бразил улсын төрийн тэргүүн байх нь. Мишель Темер өөрийн бүрдүүлсэн засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж байх хооронд албан тушаалаасаа түр огцорсон Дилма Руссефф ерөнхийлөгчийн ордны өмнө цугларсан түүнийг дэмжигч ард иргэдийн өмнө үг хэллээ.
Тэрээр өөрийнх нь эсрэг импичмент үүсгэсэн явдлыг дахин нэг удаа “төрийн эргэлт”, “шударга бус явдал” хэмээн буруушаагаад, өөрийгөө ямар нэг гэм буруутай үйлдэл хийгээгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Дилма Руссефф шударга бус шийдвэрийн золиос бололгүй, ерөнхийлөгчийн албан тушаалдаа нэр төртэйгөөр эргэн томилогдохын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ.
Дилма Руссеффийг огцруулах эсэх тухай асуудлаар санал хураалаа | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.