Шууд Chart

ОХУ-ын батлан хамгаалах салбарын 2015 оны зорилт 97 хувь биелжээ

2016-05-14 10:41:57

Энэ 7 хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо улсынхаа батлан хамгаалах салбарын дээд албан тушаалтнууд болон зэвсэг үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй цуврал уулзалт зохион байгууллаа.

Эдгээр уулзалтын үеэр Путин Оросын батлан хамгаалах салбарт ашиглаж байгаа зэвсэг, тоног төхөөрмжийг шинэчлэх зорилтыг тус улсын дотоодын компаниуд хангалттай биелүүлж байгааг сайшаажээ. Нарийвчилсан тоо баримтаас үзэхэд армийн хэрэгцээнд зориулан шинээр үйлдвэрлэсэн 4000 ширхэг зэвсэг, техникийг Оросын зэвсэгт хүчин хүлээн авсан байна.

Ингэснээр Оросын батлан хамгаалах салбарын өнгөрсөн оны төлөвлөгөө 97 хувь биелжээ. Гэхдээ цөөн компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хойрго хандаж байгааг Путин мөн нуусангүй. Тэрээр салбарын зорилт 100 хувь биелэхэд юу саад тотгор болсныг олж тодруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Энэ мэт цөөн асуудлыг үл харгалзан, өнгөрсөн онд Оросын зэвсэгт хүчинд хийх шинэчлэл амжилттай үргэлжилсэн байна. Энэ хүрээнд 96 нисэх онгоц, 81 нисдэг тэрэг, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах 152 систем болон 291 радарын систем болон бусад зэвсэг хэрэгсэл шинээр ашиглалтад оржээ.  Орос улс эдийн засгийн хямралыг үл харгалзан батлан хамгаалах салбарынхаа хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгсөн хэвээр байгааг энэ явдал харууллаа гэж өрнөдийн шинжээчид дүгнэж байна. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ-ын батлан хамгаалах салбарын 2015 оны зорилт 97 хувь биелжээ  
Үзсэн: 2858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй