Шууд Chart

Япон улс олимпийг зохион байгуулах эрхийн төлөө авлига өгсөн байж болзошгүй

2016-05-14 10:50:04

“Рио-2016” эхлэхэд 3 сар хүрэхгүйн хугацаа үлдээд байгаа энэ үед Францын прокурорууд “Токио-2020”-той холбогдсон авлигын мөрдлөг шалгалт эхлүүлсэн байна. 2020 оны олимпыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөн өрнөж байх үед Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ламин Диак Япон улсаас авлига авсан байж болзошгүй гэж прокурорууд сэжиглэж байгаа юм.


Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч асан Ламин Диак


Гардиан сонинд мэдээлснээр Ламин Диакийн хүү Папа Массата Диакийн ажиллуулдаг фирмийн данс руу Япон банкны данснаас 2 сая америк долларын шилжүүлэг хийгдсэн байна. Энэхүү шилжүүлэг 2020 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах орныг тодруулахад Япон улсад давуу тал олгосон байж магадгүй гэж Гардиан мэдээлжээ.

2013 онд болсон шалгаруулалтын үеэр Токио хот Туркийн хамгийн том хот Истанбул болон Испанийн нийслэл Мадридтай 2020 оны олимпыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж, ялалт байгуулсан юм. Японы засгийн газар энэ ялалт шударгаар олдсон гэдгийг мэдэгдэж, шалгаруулалтын үеэр ямарваа хээл хахууль өгсөн явдал байхгүй гэх тайлбар өгч байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Япон улс олимпийг зохион байгуулах эрхийн төлөө авлига өгсөн байж болзошгүй  
Үзсэн: 3317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй