Шууд Chart

Улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай

2016-05-16 12:26:33

Улсын онцгой комиссын даргын 2016 оны 2 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/310 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  дүүргийн Засаг даргын а/364 тоот захирамж гарч, Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаан бурхан өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах чиглэлээр дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр  дархлаажуулалтын вакцин  40 түр цэг ажиллаж байна.

Дүүргийн 19 хорооны болон  Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв, албан байгууллага, аж ахуйн нэгжийн 18-30 насны 31 мянга гаруй залуучуудыг дархлаажуулалтад тавдугаар сарын 12- 24-ний өдрүүдэд хамруулахаар төлөвлөсөн. Нийт залуусыг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.


Улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай  
Үзсэн: 1935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-05-16 15:47
huvisliig har uhaanaar yarval shalgaral

Бидэнтэй нэгдээрэй