Шууд Chart

Нисгэгч -ирээдүйн хамгийн эрэлттэй мэргэжил

2016-05-16 14:53:13

Туркийн хамгийн том хот болох Истанбулд агаарын тээврийн салбарын олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдлаа. Энэ үзэсгэлэн яармагт 20 улс оронд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компани оролцож, иргэний агаарын тээврийн салбарын хөгжил, хойшдын чиг хандлагыг олон нийтэд танилцуулсан байна. Агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг олон төрлийн компани, тэдгээрийн дотор нисэх онгоц, нислэгийн сургалтын төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд болон нисгэгчдийн сургуулиуд энэ удаагийн үзэсгэлэн яармагт оролцжээ.

Энэ удаагийн яармагийн үеэр шинжээчид өнгөрсөн зууны эхэнд жолооч мэргэжил эрэлттэй байсанчлан шинэ зууны эрэлттэй мэргэжлийн нэг онгоцны нисгэгч байна гэдгийг хэлж байна. Даяаршлын эрин зуунд иргэний агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаатай энэ нь холбоотой. Хөгжил эрчээрээ явбал ирэх 20 жилийн дотор агаарын тээврийн компаниуд мэргэжлийн нисгэгчдийн хомсдолд орж магадгүй байгаа юм. 2015 оны тоон мэдээгээр, дэлхийн арилжааны нислэгийн салбарт 130 гаруй мянган нисгэгч ажиллаж байна.

Харин АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компанийн тайлангаас үзэхэд ирэх 20 жилд олон улсын арилжааны нислэгийн хэрэгцээг бүрэн хангахын тулд үүнээс 8 дахин олон буюу нэг сая мэргэжлийн нисгэгч шаардлагатай байна. Энэ эрэлтийг тусгасан Истанбулын нисгэгчдийн үзэсгэлэн яармаг нийт 3 хоног зохиогдсон бөгөөд 15 мянга орчим хүн энэ яармагт оролцсон байна. Оролцогчдод загварчилсан нислэгийн төхөөрөмжид суун, 9 мянга гаруй метрийн өндөрт нисэх онгоц жолоодох ямар байдгийг сонирхох боломж мөн олджээ. Яармагт оролцогч байгууллагуудын мэдээлснээр нисгэгч мэргэжлийг эзэмших өртөг улс улсаас шалтгаалан ялгаатай байна. Гэхдээ нисгэгч мэргэжил эзэмших дундаж өртөг ойролцоогоор 60-100 мянган ам доллар байгаа юм байна.

Бас нэг сонирхолтой тоон мэдээ гэвэл нисгэгчээр ажиллагсдын хүйсийн харьцаа. Дэлхий дээр арилжааны нислэгийн салбар 130 мянган нисгэгч ажилладгийн ердөө 3 хувь нь эмэгтэй нисгэгч байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Нисгэгч -ирээдүйн хамгийн эрэлттэй мэргэжил  
Үзсэн: 9029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нисэх онгоцны жолооч мэргэжлийн сургалтын хөтөлбөр танлцуулна уу [127.0.0.xxx] 2019-03-31 13:04
Асуулт асуусанд хариулт өгөнө үү
эмэгтэй нисгэгч [112.72.14.xxx] 2018-04-02 00:27
нисгэгчиын сургуульд ороход сонгосон байх шаардлагатай хичээл болон яаж хэрхэн элсэх журамын талаар мэдээлэл оруулж өгөөч
Ndd tuslaach mergejlee olhod [27.123.212.xxx] 2018-02-10 01:27
Ndd tuslaach
Математик, Фикик, гадаад хэл [127.0.0.xxx] 2019-03-23 18:35
Хамгийн эрэлт ихтэй 10 мэргэжил байна. Эмч, багш, бага ангийн багш, барилгын инженер, хөдөө аж ахуйн мэргэжил, Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Компьютерийн програм хангамж, уул уурхай ашигт малтмалын Инженер, агаарын хөлгийн инженер, онгоцны нисгэгч, аеромеханик инженер, нисэх төхөөрөмжйин механик гэх мэт
Зочин [103.212.116.xxx] 2017-09-15 12:18
Эмэгтэй нисгэшч бдг л юм бна нисгэгчид өндөр заадаг болвуу заавал өндөр хүн ордог бх тимэ ?
Математик, Фикик, гадаад хэл [127.0.0.xxx] 2019-03-23 18:38
Эмэгтэй нисгэгч манай улсад байсан. Эрэлт хэрэгцээтэй л мэргэжил. Монгол улсаас АНУ-д удам залгамжилсан нисгэгч болохоох нэг охин сурч байгаа . Оролдоод үз амжилт хүсье.
Зочин [103.212.116.xxx] 2017-09-15 12:17
Нисгэгч болохын тулд ямар2 гол хичээлүүд хйидэг бол
Зочин [122.201.24.xxx] 2017-01-24 18:28
ene meregjiltei bolohiin tuld haana hend handah ve ??\
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-05-17 10:29
Huugee ningegch bolgonoo :)

Бидэнтэй нэгдээрэй