Шууд Chart

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр Улаанбаатарт 78953 мод, бут сөөг тарив

2016-05-16 16:41:03

"Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд нийслэлийн хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” нийслэлийн хэмжээнд 49825 бут сөөг, 29128 мод нийт 78953 мод, бут тарилаа. Энэхүү арга хэмжээнд 1680 аж ахуйн нэгж байгууллагын нийт 18798 иргэн хамрагдав. Хашаандаа 6730 иргэн мод тарьж, аж ахуйн нэгж байгууллагууд орчин тойрон болон бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнд 12944 мод тарьжээ.

Барилгачдын талбай, Жуковын талбай, МҮЭСТО, Өргөө кино театрын өмнө мод, сөөгийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Занбазарын гудамж буюу Гандангийн урд талбайд ахмад багш нар мод тарьж усалгаа, арчилгаа хийлээ.

Нийтийн эзэмшлийн 110 гудамж, талбайд НҮУН болон хувийн хэвшлийн байгууллагууд 20 мянга гаруй мод, сөөгийг тарьсан байна.


“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр Улаанбаатарт 78953 мод, бут сөөг тарив  
Үзсэн: 2081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй