
Өнгөрсөн сард болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн дараа Японы баруун өмнөд бүс нутагт дайвар чичиргээ үргэлжлэн мэдрэгдсээр байна. Энэ явдалтай зэрэгцэн Японы нийслэл Токио хот болон түүний ойролцоох бүс нутагт өчигдөр орой 5.5 магнитудын газар хөдлөлт болжээ.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр Токио хотын хойд хэсэгт оршдог Ибараки мужид газрын гадаргаас 42 км гүнд газар хөдлөлтийн голомт байсан юм байна. Орон нутгийн цагаар 21 цаг 23 минутын үед эхэлсэн газар хөдлөлтийн чичиргээ 10 минут орчим үргэлжилсний дараа намжсан байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүч харьцангуй сул байсан учраас нэг хүн гэмтсэнээс бусдаар хүний амь нас хохироогүй таатай мэдээ ирж байна.
Газар хөдлөлтийн үеэр урьдчилан сэргийлэх үүднээс Кантогийн бүс нутгийн галт тэргүүд 10 минут орчим түр зогссон бол зарим өндөр барилгын цахилгаан шат 30 минутын турш зогссон мэдээ ирж байна. “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг угтан эдгээр орны шинжлэх ухаан, технологийн сайд нар Ибараки мужийн Цукуба хотод бэлтгэл уулзалт зохион байгуулж байгаа. Энэхүү бүс нутагт мөн газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн талаар "Ассошиэйтед Пресс" агентлаг уламжилжээ.
Нарита, Ханэдагийн нисэх буудалд газар хөдлөлтийн үеэр саатал гараагүй, бүх нислэг төлөвлөсөн хуваарийн дагуу үргэлжилсэн байна.
Өчигдөр орой Японд 5.5 магнитудын газар хөдлөлт болжээ | ||
Үзсэн: 2020 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.