
Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах АНУ, Японы хамтарсан сургуулилтад БНСУ анх удаа оролцохоор болсон байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалж энэ талаар мэдээлснийг "Эн-Эйч-Кей" суваг иш татан уламжиллаа. Тус яамны өгсөн мэдээллээр ирэх зургаадугаар сарын сүүлээр Хавайн арлын ойролцоо зохион байгуулагдах цэргийн хамтарсан сургуулилтад Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин “Ижис” радарын системээр тоноглосон хөлөг онгоцоо илгээх юм байна.
Гурван орны хамтарсан сургуулилт баллистик пуужинг илрүүлэх, байршлыг нь тогтоох ажиллагааг хамрах юм. Өмнөд Солонгос улс Умард Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн довтолгооны аюул заналд бэлэн байдлаа сайжруулахын тулд Америк, Японы хамтарсан сургуулилтад нэгдэхээр шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Умард Солонгос сүүлийн саруудад цөмийн болон пуужингийн туршилтуудаа эрчимжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужин амдан устгах системийг байршуулах талаар Сөүл, Вашингтоны хооронд яриа хэлэлцээ өрнөж эхлээд байна. Дундын тусгалтай баллистик пуужинг амдан устгах зориулалттай хамгийн сүүлийн үеийн загварын хөдөлгөөнт “ТААД” системийг Өмнөд Солонгост байршуулах энэ асуудлыг Хятад улс эрс эсэргүүцэж байгаа. Хятадын Гадаад хэргийн яам ТААД систем бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж, Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг улам дэвэргэж болзошгүй гэдгийг өчигдөр дахин нэг удаа анхааруулсан байна.
Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах сургуулилтад БНСУ анх удаа оролцлоо | ||
Үзсэн: 971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.