Шууд Chart

Далайн дээрмээс сэргийлэх сургуулилт хийлээ

2016-05-17 12:27:29

БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгисийн цэргийн флот Энэтхэгийн далайд далайн дээрмээс сэргийлэх сургуулилт зохион байгууллаа. Онц байдлын нөхцөлд гүйцэтгэх арга ажиллагаа, шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадварыг энэ удаагийн сургуулилтаар туршсан байна. Сургуулилтад  Хятадын флотын залуурт пуужин амдан устгагч “Хэфэй”, “Ланьжоу” хөлөг онгоцууд, мөн залуурт пуужин харвагч “Санья” байлдааны хөлөг онгоц оролцжээ.

Эдгээр хөлөг онгоц арилцааны хөлөг онгоцны флотыг дагалдан явах үеэр далайн дээрэмчдийн хөлөг онгоц довтолгоо хийж байгаа нөхцөлд хэрхэн хариу ажиллагаа явуулах арга барилыг туршсан байна. Мөн сэжигтэй жижиг байд ажиглалт явуулах, флотын зохион байгуулалтыг өөрчлөх болон бусад сургуулилт явагдсан байна.

Далайн тээвэрт учирч болзошгүй аюул занал, бодит байдал дээр үүсч болох боломжит нөхцөл байдлын бүх хувилбарыг бодолцож үзсэний үндсэн дээр  энэ удаагийн сургуулилтын хөтөлбөрийг боловсруулсан гэдгээ Хятадын холбогдох албаныхан мэдэгдлээ.

 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Далайн дээрмээс сэргийлэх сургуулилт хийлээ  
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй