Шууд Chart

ОХУ-ын Улаан талбайд улаан бүчит пионерууд жагсав

2016-05-17 12:39:19

Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд пионерийн улаан бүчтэй 100 сурагч жагсаалаар алхжээ. ОХУ-ын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Генна́дий Зюга́новын санаачилгаар Оросын коммунист намын дор пионерийн байгууллагыг сэргээсэн юм.

Улмаар тус байгууллага 2001 оноос эхлэн жил бүр Улаан талбайд пионерийн жагсаал зохион байгуулах болсон байна. Энэ оны жагсаалд шинээр пионер болсон хүүхэд багачуудад Генна́дий Зюга́нов улаан бүчийг нь зүүж өгчээ. Улс бүр шинэ залуу үеийнхээ бие бялдар, сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийг дэмжиж, ирээдүйд улс орноо амжилттай удирдан жолоодох суурь хөрсийг бүрдүүлэхээр зорьдог.

Энэ хүрээнд Их Британид 1907 онд байгуулагдаж байсан Скаутын байгууллага өрнөдийн орнууд, тэр дундаа АНУ хүүхэд багачуудаа хүмүүжүүлж, нийгэмшүүлэх гол механизм болсон юм. Харин ЗХУ тус байгууллагатай өрсөлдөхүйц хүүхдийн байгууллагыг 1922 нээсэн нь Лениний нэрэмжит пионерийн байгууллага байжээ. 1990 оны эхээр Зөвлөлтийн блокт харьяалагдаж байсан дийлэнх оронд пионерийн байгууллагууд үүдээ барьсан түүхтэй. Гэсэн хэдий ч Хятад, Куба, Вьетнам зэрэг орны пионерийн байгууллага өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс гадна Орос болон өөр хэд хэдэн орны коммунист намын дор пионерийн байгууллагууд ажиллаж байгаа юм. Мөн пионерийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт дээр суурилсан хүүхэд залуучуудын шинэ байгууллагууд ч төрөн гарчээ. Та бүхэнд сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд пионерийн байгууллагын бүтцэд суурилсан сургуулийн сурагчдын хөдөлгөөн байгуулах зарлигт гарын үсэг зурсан.

Энэ байгууллага Оросын хүүхэд залуучуудын боловсрол, зан суртахууныг сайжруулах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхийг гол зорилгоо болгох юм байна. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ-ын Улаан талбайд улаан бүчит пионерууд жагсав   
Үзсэн: 3361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2016-05-17 17:07
хүүхэд залуусын ёс зүй, хүмүүжил төлөвшилийг зөв тогтоож өгч байсан байгууллага мөн шүү .Үүнийг ямар нэг изм-д хамруулах хэрэггүй.Коммунизмд ч, камитлизмд ч аль альд нь сайн, муу зүйл бий.Гэхдээ эдгээрээс сайныг нь авч үргэлжлүүлэн залгамжлахад болохгүй зүйл үгүй.Ком-змаар явлаа гээд өнөөдөр Хятад, Веьтнам муудаагүй шүү дээ.Гол нь тэд хаях гээхийн ухаанаар хандаж хөгждөг.Манайхан шиг хэт туйлширдаггүй.Тухайн орны ирээдүй нь хүүхэд залуучууд учраас манайд тодорхой төрийн бодлого байх ёстой атал илт үгүйлэгддэг шүү.Хүн төрлөхтөн 70-100 жилийн дараа энэ муулаад байгаа коммунизмд чинь орчихсон явж байхыг ч үгүйсгэх аргагүй.Яагаад гэхлээр ардчилал гэгч нь өөрөө төгс биш зүйл гэдгийг хүн төрлөхтөн мэдэрч эхэлсэн.
183.177.98.xxx [183.177.98.xxx] 2016-05-17 14:35
Оросын Улаан коммунистууд залгамжлагчдаа бэлдэж байна.Оросууд коммунизмаа үнэхээр их санагалздаг юм гэнэ лээ.Манайд л ингэж болохгүй юм шүү.
Зочин [202.21.119.xxx] 2017-12-10 13:09
чам шиг өмхий ханхлуулсан юмаар заалгахгүй ээ үхэр мгл-чуудад соц нийгэм ач буянаа өгсөнө үү гэхээс алдаж хохироогүй шүү муу мал аа...

Бидэнтэй нэгдээрэй