Шууд Chart

Шанхай хотын Диснейленд ирэх сард албан ёсны нээлтээ хийнэ

2016-05-17 13:02:22

БНХАУ-ын Шанхай хотод байгуулагдсан Диснейленд соёл амралтын хүрээлэн туршилтын журмаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 2011 онд барилгын ажил нь эхэлсэн тус цэнгэлдэх хүрээлэн ирэх сарын 16-нд албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Харин нээлтийн өмнөх туршилтын хугацаанд Шанхайн Диснейлендийг зорьж очсон зочид Диснейн бэлэг тэмдэг болсон Дональд нугас Тай Чи-гийн урлагаар хичээллэж байгааг үзэж сонирхох боломжтой юм байна.

Өдөр бүр 12 цаг 40 минутаас Дональд нугас Хятадын тулааны урлаг болох Тай Чигийн багштайгаа сургуулилт хийж байгаа юм. Шанхай хотын Диснейлендийг байгуулахдаа Хятад улсын үндэсний онцлог, соёл, зан заншлын давтагдашгүй өнгө төрхийг шингээхэд ихээхэн анхаарсныг энэ жишээ харуулж байгаа юм. Тай Чи-гаар хичээллэгч Дональд нугаснаас гадна дорнын хуанлийн 12 жилийг Диснейн баатруудаар төлөөлүүлсэн нь ч үүний тод жишээ болж байна. Үүнээс гадна Хятадын соёлын бэлгэ тэмдэг болох цээнийн цэцгээр Диснейлендийн цайзыг чимэглэж байгаа юм.

Шанхайн Диснейленд 5,5 тэрбум америк долларын өртгөөр боссон байна. Тус соёл амралтын хүрээлэнгийн нээлтийн өдрийн тасалбар цахимаар худалдаалагдаж эхэлмэгцээ цөөхөн цагийн дотор зарагдаж дууссан юм. Шанхайн Диснейленд Хонконгийн Диснейлендээс 20 хувиар хямд үнэ санал болгож байгааг шинжээчид мөн хэлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Шанхай хотын Диснейленд ирэх сард албан ёсны нээлтээ хийнэ  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй