
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал, УИХ-ын гишүүнээр болон Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд тайлагнаж байгаа гэж мэдээллээ. Энэ ажлын хүрээнд тэрбээр Орхон аймагт ажилласан байна. Гэтэл үүнийг нь эндүү ташаа ойлгож, тус аймагт нэр дэвших гэж байгаа мэтээр мэдээлж байгаад тэрбээр тайлбар өгсөн юм.
Мөн О.Баасанхүү гишүүн хэвлэлийн хурлын үеэр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл гарч, нэр төрд нь халдаж байгааг тогтоолгох зорилгоор хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.
О.Баасанхүү: Би Эрдэнэтэд нэр дэвшихгүй | ||
Үзсэн: 449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.