Шууд Chart

С.Ламбаагийн нэрийг ЭМС-ын сайдад өргөн мэдүүллээ

2016-05-17 14:57:35

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Өмнө нь Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлж байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь “Дэмжих боломжгүй” гэж үзсэн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан авч буйгаа мэдэгдсэн юм.

С.Ламбааг Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болно гэж үзсэн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.


С.Ламбаагийн нэрийг ЭМС-ын сайдад өргөн мэдүүллээ  
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-05-17 15:51
Хөөрхийдөө АН-д Ламбаагаас өөр лам олдохгүй байгаа бол яая гэхэв ер нь Ламбаа байхгүй бол ЭМСЯ-ыг татан буулгах байсан байх шүү, уул нь Шийлэгдамба Энхбаярыг та нарын захиалгаар зааж өгсөн шүүдээ, түүнийг нь үнэлээд эргүүлээд сайд болгочихгүй жудаг муутай л байна даа, зайлуул муу Шийлэг дамба намын даргадаа оймсонд хавчуулагдсны мөнгө олж өгөх гэж байж баларч байгаа юм даа, тэр үед нь АТГ-ынхан ЭМСЯ-н дээр бөөнөөрөө явж байдаг золиг шүү, манай Тагнуулынхан хэн хэнд мөнгө өгөх гэж байгааг мэдээд байсан хирнээ Зоригийн хэргийг илрүүлж чаддаггүй нууц нь Элбэгдорж, Бат үүл нарт л байгаа даа

Бидэнтэй нэгдээрэй