Шууд Chart

Махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ярилцлаа

2016-05-17 16:32:30

Махны эскпортыг нэмэгдүүлэх асуудлаар ХХААЯ, МЭҮГ, Монголын махны холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирж, МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой өнөөдөр уулзлаа. Уг уулзалтаар Монгол Улсаас салаа туурайтан малын мах экспортлох, Эрүүл бүсийн хяналтын цэгүүдийг яаралтай байгуулах, ажиллах хүчний цалин, ажлын байр, нийгмийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, эрүүл бүсэд байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэх вакцин тарих, бүртгэлжүүлэх, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих асуудлыг хөндөн ярьсан юм.

Түүнчлэн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага /OIE/ болон улмаар хөрш орнууд, мах импортлох сонирхолтой улсуудад ч эрүүл бүсийг хүлээн зөвшөөрүүлэн шийдвэрлүүлэх, Засгийн газрын 2016 оны “Журам батлах, мал эмнэлэгийн хяналтын цэгийн байршил тогтоох тухай” 240 дүгээр тогтоолоор баталсан эрүүл бус болон эрүүл бүсийн мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийг эрсдлийн хянан магадлагаа хийлгэхээр ОХУ, БНХАУ-ын мэргэжилтэн авчрах тал дээр санал нэгдэж, яаралтай арга хэмжээ авч ажиллахаар болов гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ярилцлаа  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй