
Өмнөд Солонгосын "Dongwon F&B" корпорацийн лаазалсан загас манай улсад өргөнөөр худалдаалагддаг. Харин тус брендийн зарим лаазалсан загасанд үл мэдэгдэх хар бодис илэрсэн тухай гомдол гарч, энэ дагуу "Dongwon" зах зээлээс өөрийн бүтээгдэхүүнээ татахаар шийдвэрлэсэн байна.
Энэ шийдвэрт "Майлд Туна" гэх төрлийн 210 граммын савлагаатай, 2021 оны гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 25-ны дотор хугацаа нь дуусах лаазалсан загас хамрагдаж байгаа аж. "Dongwon" компанийн өгсөн мэдээллээр энэ төрлийн 1,17 сая лаазалсан загас Өмнөд Солонгосын дотоодын зах зээлээс татагдах юм.
"Dongwon" компанийн мэдэгдэлд дурдсанаар лаазалсан загаснаас илэрсэн хар бодис нь үйлдвэрлэлийн явц дахь өндөр хэмийн нөлөөллөөр үүссэн байна. Мөн энэхүү хар бодис нь хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүйг шинжилгээгээр тогтоосон гэж тус компани мэдэгдлээ.
"Dongwon F&B” корпораци зах зээлээс өөрийн бүтээгдэхүүнээ татна | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.