Шууд Chart

Төрийн албан хаагчдын авлигатай тэмцэх шинэ хуулийг хэлэлцэж байна

2016-05-18 15:33:52

Өмнөд Солонгос улсын Засгийн газрын ард олны эрхийг хамгаалах хороо саяхан нэгэн шинэ авлигын эсрэг хуулийн төслийг өргөн бариад байна. 

Азийн орнуудын хувьд төрийн дээд албан тушаалтнуудад өндөр үнэтэй бэлэг өгөх, хоолонд оруулж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангах явдал түгээмэл байдаг. Энэ хуулийн төслийг өргөн барихаас өмнө Өмнөд Солонгост ийм асуудлыг иргэд хоорондын харилцаа хэмээн үзэж хээл хахуулийн нэг төрөлд хамааруулдаггүй байсан. Харин энэ хууль батлагдвал төрийн албан хаагч нь нэг удаад дээд тал нь Монгол мөнгөөр 85 мянган төгрөгийн үнэтэй хоолонд орох, бэлэг дурсгал, зугаа цэнгэлд 50 мянган төгрөгийн зардлыг бусдаар төлүүлэх эрхтэй болж байгаа юм.

Хэрвээ үнийн дүн нь энэ тоон хэмжээг давсан тохиолдолд үлдсэн зардлыг өөрөө гаргах эсхүл бэлгийг буцаан өгөх үүрэгтэй болж байна. Ийм арга хэмжээ аваагүй тохиолдолд хуулийн дагуу шийтгэл оногдуулахаас гадна үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах боломжтой гэнэ. Гэхдээ ард иргэдийн дунд мөнгөн дүнгийн дээд хэмжээ хэтэрхий бага байна гэсэн гомдол байгаагаас гадна Цагаан сарын үеэр харилцан бэлэг солилцдог тул энэ шинэ хуулийн төслөөр бол хүндэтгэж явдаг хүндээ сайхан бэлэг өгөх бололцоогүй болох нь гэсэн маргаан үүсээд байгаа.

Түүнээс гадна тус улсын хоол хүнсний салбарынхан энэ хуулийн төсөлд ихээхэн дурамжхан хандаж байгаагаа илэрхийлээд амжсан. Хуулийн төсөл батлагдаагүй байгаа ч олны дунд ноцтой хэлэлцүүлгийг өрнүүлж эхэлжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр хуульд дахин нэмэлт өөрчлөлт орж магадгүй юм байна.  

Нийтэлсэн: Э.Энхрэл

Төрийн албан хаагчдын авлигатай тэмцэх шинэ хуулийг хэлэлцэж байна   
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй