
Хэрэглэгчийн жил болсонтой холбоотойгоор "Малын эмийн зохистой хэрэглээ" сэдэвт салбарын сургалтыг НМХГ-ын ХХААҮҮХХ болон 6 дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлэгийн хяналтын баг хамтарч 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр НМХГ-ын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй малын эмийн үйлдвэр-1, малын эм ханган нийлүүлэх байгууллага 25, 6 дүүргийн 12 мал эмнэлэгийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид оролцлоо.
Эм, эмнэлэгийн хэрэгслийн хууль, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль Малын эм ханган нийлүүлэх байгууллагад тавигдах нийтлэг шаардлага MNS 6461-2014, малын эмийн сангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага стандарт MNS 5545-2005 Малын эмийн худалдаалах үйл ажиллагааг шалгах 1-р зэрэглэлийн эмийн санг шалгах 1.16.3 кодтой хяналтын хуудас, Малын эмийн худалдаалах үйл ажиллагааг шалгах 2-р зэрэглэлийн эмийн санг шалгах 1.16.2 кодтой хяналтын хуудас, Малын эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагааг шалгах 1.16.3 кодтой хяналтын хуудас, Малын эм үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шалгах 1.27 кодтой хяналтын хуудас, Эм, Эмнэлэгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал авах, Малчдад эм олгох явцад эмийн жор хэрэглэх, вакцин, эм биобэлдмэлийг тарьснаас хойш 14-21 хоногт хүнсэнд нийлүүлэхгүй байх талаар сурталчиллаа.
"Малын эмийн зохистой хэрэглээ" сэдэвт сургалт болов | ||
Үзсэн: 1921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.