Шьян-ир нэртэй робот лам Буддын шашны сургаал айлдаж байгаа мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөд түгж, олон нийтийн ярианы сэдэв болжээ. Бээжин хотын Лонкуань сүмийн бүтээсэн Шьян-ир нэртэй тус робот амаар өгсөн зааврыг биелүүлэх, бурханы сургаалын тухай энгийн бүтэцтэй асуултад хариулах чадвартай юм байна. Робот цээжиндээ мэдрэгч дэлгэцтэй таблет барьж, хүмүүст материаллаг шуналдаа боолчлогдолгүй дотоод ертөнцийн амар амгаланг олох тухай сургаал айлддаг гэнэ.
Лонкуань сүмийн их багш Шяншү энэхүү роботыг бүтээсэн бөгөөд Буддын шашны сургаалыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал хэрэглүүр болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Тэрээр Шьян-ир роботын тухай ярихдаа буддын сургаалыг жирийн хүнд ойлгогдох хялбар, албан бус маягаар тайлбарлан ойлгуулах чадвартайг нь онцлоод, өөрийнх нь багш яг ийм аргаар буддын сургаал айлддаг байсныг дурсан ярьжээ.
Шьян-ир робот бүтээгдсэн цагаасаа эхлэн Хятадын хэд хэдэн үзэсгэлэн яармагт оролцож, нэр алдар нь тус улсын олон бүсэд түгэн дэлгэрч эхлээд байна. Гэхдээ сүсэгтэн олон роботын шинэлэг талд хэт анхаарч, айлдах сургаалыг нь анзаарахгүй байх вий гэж сүмийн хуваргууд болгоомжилж байгаа юм. Иймээс Шьян-ир роботыг зориулалтаараа ашиглагдалгүй жуулчдын сонирхдог үзмэрээс цаашгүй болохоос сэргийлэх арга алхмыг сүмийн хуваргууд хайж эхэлжээ. Энэ хооронд Шьян-ир роботоор сэдэвчилсэн хүүхэлдэйн кино хийх ажил мөн ид дундаа явж буй юм байна.
Цахим сүлжээгээр алдаршсан робот лам | ||
Үзсэн: 2713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.