Шууд Chart

БНХАУ-ын эргүүлийн хөлөг онгоцууд Сенкаку орчмын усан хилд нэвтэрчээ

2016-05-19 16:02:52

Дорнод Хятадын тэнгисийн бүс нутагт оршдог Сенкаку буюу Хятадын нэрлэж заншсанаар Дяо-юйдао бүлэг арлын усан хилд БНХАУ-ын эргүүлийн 4 онгоц зурвасхан хугацаанд нэвтэрсэн байна. Японы хяналтад оршдог Сенкаку бүлэг арлыг Хятад, Тайвань өөрийн харьяа газар нутаг хэмээн маргадаг юм. Японы эргийн харуулын өгсөн мэдээллээр Хятадын хөлөг онгоцууд Сенкаку бүлэг арлын Уоцури арлын усан хилд 2 цаг орчим хөвсөн байна.

Японы эргийн харуулын албанаас орон нутгийн цагаар 17 цагийн орчимд эдгээр хөлөг онгоцонд нутаг дэвсгэрээс нь гарах тухай анхааруулга илгээжээ. Энэ сарын 9-нөөс хойш Хятадын хөлөг онгоц Сенкаку бүлэг арлын усан хилд анх удаа нэвтэрсэн тохиолдол энэ болж байна. Энэ удаагийн тохиолдолтой нийлээд, 2016 онд Хятадын засгийн газрын хөлөг онгоцууд Японы усан хилд нийт 13 удаа нэвтэрсэн хэмээн Эн-Эйч-Кей суваг уламжилж байна.

Сенкаку арлыг Япон улс түүхэн эх сурвалж, олон улсын хууль тогтоомжид үндэслэн өөрийн газар нутгийн салшгүй бүрэн хэсэг мөн гэж үздэг ч Тайвань, Хятадын зүгээс мөн л өөрийн харьяа газар нутаг хэмээн маргадаг байна. Сенкаку арлын ойролцоо газрын тосны нөөц илэрсэн, мөн далайн эмийн ургамал болон загасны нөөцөөр баялаг бүс нутагт тооцогддог нь тус арлыг булаацалдах болсон гол шалтгаан гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-ын эргүүлийн хөлөг онгоцууд Сенкаку орчмын усан хилд нэвтэрчээ  
Үзсэн: 2031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй