Шууд Chart

Банк барьцаалсан буутай этгээд 4,7 сая рубль нэхэмжилжээ

2016-05-20 11:46:03

Лхагва гарагт ОХУ-ын нийслэл Москва хотод нэгэн этгээд дээрмийн зорилгоор банк барьцаалжээ. Цагдаа нарын явуулсан тусгай ажиллагааны үеэр тус этгээдийг буудан хөнөөсөн талаар Москва хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Софья Хотина сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Хэвлэлүүдийн уламжилж байгаагаар амны хаалтаар зүсээ нууж, гар буугаар зэвсэглэсэн эрэгтэй тэр өдөр орон нутгийн цагаар 20 цаг 37 минутын орчимд банкны 6 ажилтанг барьцаанд авчээ. Өөрийгөө Алексей гэж танилцуулсан тэрээр барьцааны хүмүүсийг сулласны хариуд 4,7 сая рубль буюу 71 мянга 100 америк доллар шаардсан байна. Мөн шаардлагыг нь биелүүлээгүй нөхцөлд тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ. 

"ОХУ-ын тусгай хүчний ажиллагаа амжилттай болж, барьцаалагч этгээдийг устган, банкны ажилчдыг сулласан. Банкинд барьцаалагдсан хүмүүс гэмтэж шархдаагүй" гэж холбогдох албаныхан мэдээллээ. Хэргийн газарт хүрэлцэн очсон мэргэжилтнүүд барьцаалагч этгээдийн авч явсан тэсрэх бодистой төстэй төхөөрөмжийг шинжилж байна. Аюулгүй байдлын үүднээс банкны ойролцоох бүсийн оршин суугчдыг түр нүүлгэн шилжүүллээ. Хэргийн газар дахь мөрдөн шалгалт дууссаны дараа оршин суугчдад орон гэртээ буцах зөвшөөрөл олгох юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Банк барьцаалсан буутай этгээд 4,7 сая рубль нэхэмжилжээ  
Үзсэн: 1938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй