Шууд Chart

Хятадын нисэх онгоцууд АНУ-ын тагнуулын онгоцтой аюултай зайд нисэн өнгөрчээ

2016-05-20 12:44:12

Өмнөд Хятадын тэнгист Хятадын байлдааны 2 нисэх онгоц АНУ-ын цэргийн нисэх онгоцны хажуугаар онц аюултай зайд нисэн өнгөрсөн тухай Пентагон мэдээлж байна. Өнгөрсөн Мягмар гарагт буюу энэ сарын 17-ны өдөр дээрх явдал болжээ. Гурав хоногийн өмнө АНУ-ын тагнуулын нисэх онгоц Өмнөд Хятадын тэнгисийн олон улсын дэглэмтэй бүс нутагт ээлжит эргүүлээ гүйцэтгэж явсан байна. Яг энэ үеэр Хятадын байлдааны нисэх онгоцууд аюултай зайд нисэн өнгөрчээ.

Америкийн нисгэгч мөргөлдөх аюулаас зайлсхийхийн тулд нисч байсан өндрөө 60 метрээр буулгахаас аргагүйд хүрсэн байна. АНУ-ын батлан хамгаалах яам цэргийн болон дипломат шугамаар БНХАУ-д энэ асуудлыг мэдээлжээ. Гэвч Вашингтон дахь БНХАУ-ын элчин сайдын яам энэ тухай албан тайлбар хийсэнгүй.

Хэд хэдэн орон газар нутгийн маргаантай байдаг Өмнөд Хятадын тэнгис сүүлийн саруудад АНУ, Хятад хоёр орны харилцаан дахь хурцадмал сэдвийн нэг болоод байна. БНХАУ тус бүс нутагт хиймэл арлын бүтээн босголтоо эрчимжүүлж байгаа бол АНУ үүний хариуд навигацийн эрхээ хамгаалах зорилгоор цэргийн хөлөг онгоц, нисэх онгоцоороо тогтмол эргүүл хийлгэж байгаа юм.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 21-нээс 28-ны өдрүүдэд Азийн орнуудад айлчлал хийж, “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна. Айлчлалын эхлэх хугацаа дөхөж байгаа цаг үед дээрх явдал тохиосныг шинжээчид онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятадын нисэх онгоцууд АНУ-ын тагнуулын онгоцтой аюултай зайд нисэн өнгөрчээ   
Үзсэн: 3890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-05-20 13:39
Чин үнэн гэвэл Хятад АНУ-г зэвсэг н хүчээр бол айлгах ямар ч боломж байхгүй. Харин удийн засаг худалдааны аргаар бол магадгүй л юм
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2016-05-20 13:30
Хятадууд Янкуудыг айлгав
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2016-05-20 13:26
АНУ -ын тагнуулын онгоц тэнд юугаа шиншилж явдаг юм бол.Түүнд ойртох нь байтугай устгасан ч яахав дээ.Хүний газар нутагт олз хайж яваад үхвэл сайн л биз...
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-05-20 13:16
ANU-iin ih aijee

Бидэнтэй нэгдээрэй