
Өнгөрсөн сар түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан дөрөвдүгээр сарын дээд амжилтыг шинэчиллээ. Сар бүрийн агаарын дундаж температурыг бүртгэсэн жагсаалт дахь дээд амжилтууд сүүлийн 7 сар дараалан эвдэгдээд байна. Эдгээрийн дундаас өнгөрсөн 2, 3, 4 дүгээр сар дээд амжилтыг температурын хамгийн хол зөрүүгээр шинэчилсэн болохыг шинжээчид онцолжээ.
Эдгээр үзүүлэлт дээр суурилан, 2016 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан сараар тодрох магадлал 99 хувьтай гэж тооцоолжээ. Дэлхийн дулаарал ийнхүү эрчимжих болсны нэг гол шалтгаан Номхон далайн Эль Ниньо дулаан урсгалын нөлөөлөлтэй холбогдсон цаг уурын хэт халалтаас үүдэлтэй юм. Судлаачид 1980-аад оны үеэс дэлхийн дулаарлын талаар анхааруулж байсан нь 2000 оноос биеллээ олж эхэлсэн бол одоо улам хурдацтай явагдаж байна гэж зарим эрдэмтэд дүгнэж байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн сард "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээ"-нд дэлхийн 170 гаруй орны удирдагчид гарын үсэг зурсан. Энэ гэрээнд дэлхийн дулаарлыг цельсийн 2 градуст хүргэхгүй байх, улмаар 1,5 градуст тогтоон барихаар чармайх зэрэг зорилтыг тусгасан. Гэсэн хэдий ч дулаарал одоогийн эрчээрээ үргэлжилбэл дээрх зорилт уран зөгнөл болж хувирна гэдгийг эрдэмтэд анхаарууллаа. Дэлхийн дундаж температур аль хэдийн аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1 градусаар дулаарсан байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сар түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан сар | ||
Үзсэн: 1469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.