Шууд Chart

Б.Цэвээндаш Эверестийн оргилд 3 дахь удаагаа гарлаа

2016-05-23 12:26:50

Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш энэ сарын 21-ний өдрийн 6:25 цагт  дэлхийн дээвэр Эверест оргилд, хойд хөтөлийн замаар авирч, хоёр дахь удаагаа амжилттай гарсан байна.

Б. Цэвээндаш нь 2012 оны тавдугаар сард өмнөд хөтлийн замаар авирч, анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм. Мөн 2015 оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа, МУГТ ОУХМ Т.Гүррагчаагийн хамтаар авирсан боловч 7000м өндөр хойд хөтөл хүртээд байхад нь авиралт цуцлагдаж байсан билээ. Учир нь тэр өдрүүдэд Непал улсад газар хөдлөлт болсны улмаас Хятадын Засгийн газраас хаврын бүх авиралтыг албан ёсоор цуцалсан юм.

Б.Цэвээндашийн энэхүү амжилттай авиралт нь түүний хувьд Эверест ууланд хийсэн гурав дахь авиралт юм.

/ 2012 оны тавдугаар сарын 19-ний 11:00 цаг. Эверестийн оргил дээр/

Эх сурвалж: Mongol Mountaineering


Б.Цэвээндаш Эверестийн оргилд 3 дахь удаагаа гарлаа  
Үзсэн: 2902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.185.xxx] 2017-01-28 00:31
10-20 udaa avirval mongol ulsiig mash tom guren gedgiin batalnaa
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2016-05-23 13:59
ТЭНДЭЭ ЯСАА ТАВИХ ГЭЭГҮЙ Л БОЛ ДАХИН БИТГИЙ АВИРААРАЙ
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-05-23 13:42
За дахин авир даа! Бас 10-20 удаа авирсан ч болно! Тэгээд яг юу бүтээх юм бэ?

Бидэнтэй нэгдээрэй