
Өнгөрсөн бямба гарагт Өмнөд Америкийн Боливи улсын баруун нутагт оршдог Ла Пас хотын олон мянган оршин суугч өнгөлөг хувцсаараа гоёж, 100 гаруй жилийн түүхтэй шашны наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ. Исүс Христийн ариун дүрд хүндэтгэл үзүүлдэг энэ баяр анх лаа асаасан сүсэгтнүүдийн эгэл жирийн цуваа байсан бол жил ирэх бүр нутгийн ард иргэдийн өнгөлөг хувцас чимэглэл, үндэсний бүжиг үзүүлбэрээр өнгө нэмж, нутгийн онцгой уламжлал, өнгө төрхийг олсон юм.
Жил бүр Ла Пас хотын захын тосгонуудаас 30 мянга гаруй бүжигчин хотын төв хүртэл үргэлжилсэн парад зохион байгуулдаг байна. Энэ парад дунджаар 12 км үргэлжилдэг бөгөөд оролцогчид 14 цаг гаруйн хугацаанд дээрх замыг туулахдаа бүжиг наадмаа тасралтгүй үргэлжлүүлэх учиртай байдаг юм. Бүжигчид наадамд зориулж өмсгөлөө тусгайлан хийлгэдгээс гадна үнэтэй мөнгөлөг баг, малгай, гоёл чимэглэл зүүдэг.
Энэ онд ч мөн наадам уламжлалт бүжиг, хөгжмийн өв соёлыг тод томруун харуулж, нутгийн ард иргэдийн төдийгүй олон жуулчны нүдийг хужирласан байна. Ла Пас хотын иргэдийн бахархал болсон энэ наадмыг НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын шилдэг өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж буй юм.
Боливийн Ла Пас хотын иргэд шашны баяраа тэмдэглэв | ||
Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.