Шууд Chart

Каннын кино наадмын дээд шагналыг Их Британийн найруулагч хүртлээ

2016-05-24 11:40:57

Каннын кино наадам өндөрлөж, Их Британийн кино найруулагч Кен Лоуч “Миний бие, Даниэль Блэйк” бүтээлээрээ тус наадмын Алтан далдуу модны шагналыг гардлаа. Өнгөрсөн ням гарагт зохион байгуулагдсан Каннын кино наадмын хаалтын ёслолын хүндэт индэр дээрээс нэрт жүжигчин Мел Гибсон шагналын эзнийг олон нийтэд зарлажээ.

Алтан далдуу модны шагнал Каннын кино наадмын дээд шагналд тооцогддог. 80 нас шүргэж яваа Кен Лоуч энэхүү хүндэт шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа нь энэ юм. Тэрээр өмнө нь 2006 онд “Тариан түрүүг найгуулагч салхи” нэртэй бүтээлээрээ анхны Алтан далдуу модны шагналаа гардан авч байсан. Түүний энэ удаагийн ялалт байгуулсан кино болох “Миний бие, Даниель Блэйк” кинонд дунд эргэм насны бэлэвсэн эрийн түүхээр Их Британийн халамжийн системийн өнөөгийн дүр зургийг буулгасан байна.

Зүрхний шигдээсээр өвчилсөн эрэгтэй ажиллах чадвараа алдсаны дараа өрнөх адал явдлаар кино үргэлжилнэ. Лоач инээдмийн хэв маягаар эхэлж, эмгэнэлт дүр зургаар төгсдөг энэ киногоор бүсээ чангалах бодлогын сул тал, хор хөнөөлийг таниулж, энэ асуудалд гарц хайхыг зорьжээ. Нийгмийн идэвхтэн, энэ асуудлыг хөндсөн олон кино бүтээл туурвисан Кен Лоач Каннын кино наадмын дээд шагналаа өнөөгийн нийгмийн системийн хохирогч болсон эгэл жирийн хүн бүхний дурсгалд зориулсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Каннын кино наадмын дээд шагналыг Их Британийн найруулагч хүртлээ  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй