
Энэтхэг, Иран, Афганистаны удирдагчид гурван орон дамнасан тээврийн коридор байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Ираны Чахбехар боомт Афганистан, Энэтхэгийг холбосон тээврийн зангилаа бүс нутаг болно гэдгийг талууд онцолж байна. Гурван орны хамтарсан төсөл хэрэгжиж дууссаны дараа Чахбехар боомт Энэтхэг, Афганистан, Төв Азийг холбох юм.
Үүнээс гадна Афганистан улс Энэтхэгийн далайд гарах шинэ гарцтай болно гэдгээрээ онцлог юм. Энэтхэгийн Засгийн газар энэ боомтыг тээврийн зангилаа бүс болгон хөгжүүлэх ажилд 500 сая долларын хөрөнгө оруулахаар тохиролцсон байна. Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсаны дараа Энэтхэгийн зүгээс тус улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа сэргээхээр идэвхтэй ажиллаж байгааг энэ удаагийн хэлэлцээр харуулж байна.
Энэтхэг, Ираны худалдааны эргэлт өнгөрсөн 11 сарын хугацаанд 9 тэрбум америк долларт хүрсэн гэдгийг Ираны төрийн мэдлийн төв телевиз мэдээлж байгаа юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Иран дахь айлчлалынхаа үеэр тус улсын дээд удирдагч аль Хаменей, Ерөнхийлөгч Хассан Роуханитай уулзаж, хоёр орны хоорондох стратегийн түншлэлийн харилцаанд шинэ эрин үе эхэлснийг тунхагласан байна.
Гурван улсын удирдагч тээврийн коридор байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 1351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.