Шууд Chart

Уран жолоодлогын багууд 25 жилийн ойгоо тэмдэглэж байна

2016-05-24 11:54:49

ОХУ-ын агаарын цэргийн хүчний харьяа уран жолоодлогын шилмэл хоёр баг 25 жилийн ойгоо энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ ойг тохиолдуулан өнгөрсөн бямба гарагт Москва хотын захаас 60 км зайд орших Кубинка цэргийн баазад уран жолоодлогын үзүүлбэр шоу зохион байгууллаа. 1991 онд үүсгэн байгуулагдсан “Оросын хүлэг баатрууд”, мөн “Стрижи” буюу “Ураацайнууд” нэртэй уран жолоодлогын хоёр баг энэ шоунд оролцсон байна.

Цаг агаар таагүй, бороотой байсныг үл харгалзан уран жолоодлогын үзүүлбэрийг сонирхохоор олон мянган хүн цугларчээ. Стрижи́ болон Оросын хүлэг баатрууд багийнхан аль аль нь Кубинка агаарын цэргийн баазад байрладаг. Эдгээр баг агаарын уран жолоодлогын чадварлаг үзүүлбэрээрээ Орост төдийгүй дэлхийд танигдсан гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм. Кубинка баазад болсон үзүүлбэр шоунд “Ураацайнууд” Миг-29 байлдааны нисэх онгоцууд, харин Оросын хүлэг баатрууд илүү хүнд даацын Су-27 байлдааны онгоцуудаар хамтран оролцсон байна.

Үзүүлбэрийн үеэр нисэх онгоцуудын өндөр хурдны тийрэлтэт хөдөлгүүрийн хүч, залуурдахад хялбар байдал зэргийг харуулсан олон төрлийн үзүүлбэр гүйцэтгэлээ. Эдгээрийн дундаас 9 нисэх онгоц харилцан тун ойр зайд “алмаз” нэрт байршлаар ниссэн нь үзүүлбэрийн оргил хэсэг байлаа. Агаарын уран жолоодлогын хамгийн хүнд зэрэглэлийн үзүүлбэрт тооцогддог энэ байршил нь 2004 онд анх олны хүртээл болохдоо нислэгийн үзүүлбэрийн түүхэнд хувьсгал хийсэн гэж шинжээчид үнэлдэг юм. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Уран жолоодлогын багууд 25 жилийн ойгоо тэмдэглэж байна   
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй