
Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш өөрийн эзэмшлийн авто машинтайгаа хилээр их гарах болсонтой холбогдуулан зарим авто машинуудаас цацрагийн бохирдол илрэх явдал гарсаар байна. Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааны зах, зогсоолуудад худалдаалж буй Япон Улсаас импортлогдсон авто машинуудад урьдчилан сэргийлэх 01/180 тоот удирдамжийн дагуу цацрагийн хэмжилт хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналтаа эрчимжүүллээ.
Цацрагийн бохирдолтой авто машин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж болзошгүй ба төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргахад хүргэж байгаа тул Япон Улсаас авто машин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн, цацрагийн гэрчилгээтэй авто машиныг сонгон худалдан авахыг бизнес эрхлэгчид болон авто машин захиалагч иргэдэд зөвлөж байна.
Японоос автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн эсэхийг шалгаж байхыг анхааруулав | ||
Үзсэн: 1414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.