Шууд Chart

Амиа золиослогчид бөмбөг дэлбэлсний улмаас 40 хүн амь үрэгджээ

2016-05-25 15:08:53

Өнгөрсөн даваа гарагт Йемен улсад амиа золиослогч хоёр этгээд олон нийтийн газар бөмбөг дэлбэлсний улмаас 40 хүн амь үрэгдэж, цөөнгүй хүн шархдаж бэртсэн байна. Энэ алан хядах ажиллагааг "Исламын улс" террорист бүлэглэл үйлдсэн болохоо өнөөдөр зарлажээ. 

Йемений Адэн хотын цэргийн төв байрны гадаа уг цуврал дэлбэрэлт болох үед армид элсэх хүсэлтэй залуучууд олноороо цугларч, цэргийн албан хаагчийн шалгалт өгөхөөр бэлдэж байсан тул цэргийн насны олон залуу амь үрэгдсэн байна. "Исламын улс" террорист бүлэглэл өөрийн мэдэгдэлдээ тэдний эсрэг зэвсэг барин тэмцэхэд бэлэн байгаа хэнийг ч устгах болно гэдгээ онцлоод, Йемений зэвсэгт хүчний эсрэг хийх хатуу ширүүн тэмцлээ эхэлсэн гэдгээ мэдэгдлээ.

Йемен улс дотроо иргэний дайнтай байхад террорист бүлэглэлүүд байнга алан хаядах ажиллагаа хийж байгаа нь энэ бүс нутагт хүндхэн нөхцөл байдлыг үүсгээд байна. Хэдийгээр Йемений сөргөлдөгч талууд Кувейтэд удаа дараа уулзаж асуудлыг энхийн арга замаар шийдвэрлэхээр оролдож байгаа ч одоо хүртэл дорвитой үр дүнд хүрч чадаагүй байгаа юм.

Үүнээс өмнө энэ сарын 15-ны өдөр "Исламын улс" бүлэглэл Йеменд алан хядах ажиллагаа хийж цөөнгүй хүний амь насыг авч одоод байсан юм. НҮБ-аас Йемений сөргөлдөгч талуудад хандан тэднийг хоорондоо эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, зэвсэгт мөргөлдөөнөөр асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байх хооронд тус улсын энгийн номхон иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгааг санууллаа. Тиймээс ард иргэдээ амар тайван амьдруулах төрийн үндсэн үүргээ биелүүлэхийн тулд харилцан буулт хийж, өөрсдийнхөө эрх ашгаас гадна бусад иргэдээ бодож шийдвэр гаргахыг уриалаад байгаа юм. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Амиа золиослогчид бөмбөг дэлбэлсний улмаас 40 хүн амь үрэгджээ   
Үзсэн: 2593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2016-05-25 16:17
Yagaad bna, uursduu bolohoor terrorist gej medeendee bichsen baih yum,
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2016-05-25 16:16
arab malnuudiig yanaa, zuvhun laliin terroristuudad uilchildeg bumbug zohoighooch ee erdemted ee

Бидэнтэй нэгдээрэй