Шууд Chart

Япон, Тайвань улс далай, тэнгисийн маргаантай асуудлаар яриа хэлэлцээ хийнэ

2016-05-25 16:05:36

Өчигдөр Япон Тайваний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны нийгэмлэгээс сүүлийн үед хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлж буй далай тэнгисийн маргаантай асуудлаар хоёр тал яриа хэлэлцээ хийж, үүссэн нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхээр тохиролцсон гэдгийг зарлалаа.

Тус холбооны мэдээлж байгаагаар яриа хэлэлцэээрийн анхны уулзалт ирэх долоодугаар сард болох төлөвлөгөөтэй байгаа юм. Хоёр талын газар нутгийн маргааны улмаас үүдсэн хурцадмал харилцаа Японы эргийн хамгаалалтынхан Тайваний загас агнуурын завийг өөрийн Окиноторишима аралд хэт ойртож, тус улсын далайн хилийг зөрчсөн хэмээн үзэж сатуулсанаас эхлэн үүссэн. Энэ үйл явдал эх газрын Хятадын үзэл санааг баримтлагч өмнөх ерөнхийлөгч Ма Ин Жоу-гийн үед болсон тул хоёр тал маргаанаа харилцан ярилцаж шийдвэрлэж чадаагүй. Харин ч Тайваний эргийн хамгаалалтынхан тус бүс нутагт дахин нэвтэрсэнээр асуудлыг улам хурцатгаад байсан юм.

Одоо талууд асуудлыг яриа хэлэлцээрийн арга замаар шийдвэрлэх харилцан тохиролцоонд хүрч чадсан нь өнгөрсөн долоо хоногт Тайваний ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг ардчилсан үзэл баримтлалыг дэмжигч Цай Ин Вэй хүлээн авсантай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж буй судлаачид цөөнгүй байна. Бээжин энэ мэдэгдэлд төдийлэн таатай хандахгүй гэдэг нь бараг тодорхой байгаа юм. Тэдний хувьд шинэ төрийн тэргүүн Цай Ин Вэй-г салан тусгаарлах үзэл бодол баримтлагч хэмээн үздэг тул түүнд төдийлэн таатай ханддаггүй. Одоо Тайван эх газрын Хятадын нэг улс хоёр систем бодлогыг үл харгалзан Япон улстай газар нутгийн маргаантай асуудлын  талаар бие даан хэлэлцээ хийхээр бэлдэж байгаа нь Тайван-Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Япон, Тайвань улс далай, тэнгисийн маргаантай асуудлаар яриа хэлэлцээ хийнэ  
Үзсэн: 2224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй